EN MN

Компани байгуулахаас өмнөх

Компани байгуулахаас өмнө авах шаардлагатай зөвшөөрөл /төрийн өмчит компаний зөвшөөрөл/

Компани байгуулахаас өмнө авах шаардлагатай зөвшөөрөл /төрийн өмчит компаний зөвшөөрөл/

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу дараах салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 ба түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд тус газраас зөвшөөрөл авна. 

Дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИН

МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИН

Ерөнхий тойм

Монгол Улсад 1990-2016 оны хооронд 112 орны 13498 гаруй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 18,9 тэрбум гаруй ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийсний 80 хувийг 2008-2012 оны хооронд хийжээ. Өмнөх гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дүгнэхэд нийт хөрөнгө оруулалтын 70 орчим хувь нь геологи, уул уурхайн салбарт хийгдсэн нь нэг талаас Монгол Улсын хөрөнгө оруулалтын чиг хандлага уул уурхайн салбар руу чиглэсэн байгааг, нөгөө талаас энэ салбар нь бусад эдийн засгийн салбарыг бодвол их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг тул дийлэнх хувийг эзэлж байгаа гэж үзэж болно.

Дэлгэрэнгүй

Макро эдийн засгийн өнөөгийн байдал

Макро эдийн засгийн өнөөгийн байдал

2016 оны байдлаар нэрлэсэн ДНБ-ний хэмжээ 17,258.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар буурсан. ХАА-н салбарых нэмэгдэл өртөг 2.8 хувиар өссөн хэдий ч аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 2.9 хувиар, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 1.7 хувиар буурсан гь голлон нөлөөлсөн байна.

Дэлгэрэнгүй